huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-086
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийн “төрийн тусгай хамгаалалт,” гэсний дараа, мөн зүйлийн 57.5.4 дэх заалтын гаалийн байгууллагын ажилтан гэсний өмнө гадаадын иргэн, харьяат, гэж, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтын “шинжээч, мэргэжилтэн” гэсний дараа “, гадаадын иргэн, харьяатын байгууллагын ажилтан” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.