huuli-nemelt
Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-11-10, Улаанбаатар23-ne-245
Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 280.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶280.7. Улаанбаатар хотоос бусад орон нутагт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно.
Гаалийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн ангиллын гэснийг ангилал болон Татварын ерөнхий хуулийн 33.4-т заасан журмын дагуу олгосон зураасан болон түүнтэй адилтгах гэж, 138 дугаар зүйлийн 138.3 дахь хэсгийн сонгон шалгаруулалтын гэснийг дуудлага худалдааны гэж, 139 дүгээр зүйлийн 139.1.17 дахь заалтын сонгон шалгаруулалтад гэснийг дуудлага худалдаанд гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийн 2 дугаар зүйлийн Гаалийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, бусад нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.