Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Малын Тоо Толгойн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Малын Тоо Толгойн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Малын Тоо Толгойн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-11-10, Улаанбаатар23-ne-248

1 дугаар зүйл.

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн үндэслэн гэсний дараа татварын алба тооцож, төлбөл зохих албан татварыг гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7.3.

Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн жилд төлбөл зохих албан татварыг татварын алба татвар төлөгчид цахимаар, эсхүл хуульд заасан бусад хэлбэрээр дараагийн татварын жилийн эхний улиралд багтаан мэдэгдэнэ.

7.4.

Энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах, төлөх, татвар төлөгчтэй харилцах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.