Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-11-10, Улаанбаатар23-ne-249

1 дугаар зүйл.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

38 дугаар зүйлийн 38.1.22 дахь заалт:

38.1.22.

энэ хуулийн 40.6-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмж.

2/

40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг:

40.6.

Ашигт малтмал баяжуулах, боловсруулах замаар нэмүү өртөг шингэсэн ашигт малтмалын баяжмал, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник, эдийн засгийн үндэслэл бүхий үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.

2 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийн 40.4, 40.5-д заасныг хэрэгжүүлэх журмыг гэснийг 38.1.22, 40.2, 40.4, 40.5, 40.6-д заасныг хэрэгжүүлэх журам, тавигдах шаардлагыг гэж, мөн зүйлийн 40.6 дахь хэсгийн дугаарыг 40.7 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2027 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.