huuli-nemelt
Уул Уурхайн Бүтээгдэхүүний Биржийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУул Уурхайн Бүтээгдэхүүний Биржийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-11-10, Улаанбаатар23-ne-252
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.3, 10.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶10.3. Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд худалдах гэрээг байгуулахад энэ хуулийн 10.2 дахь хэсэг хамаарахгүй.
¶10.4. Энэ хуулийн 10.3-т заасан гэрээг байгуулахдаа тухайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дундаж үнийг баримтална.
Энэ хуулийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.