Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-11-10, Улаанбаатар23-ne-256

1 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.2.8, 10.2.9 дэх заалт нэмсүгэй:

10.2.8.

бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;

10.2.9.

газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих;

2 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.8 дахь заалтын дугаарыг 10.2.10 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 91 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.