Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-11-10, Улаанбаатар23-ne-258

1 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.5.10-5.5.14 дэх заалт нэмсүгэй:

5.5.10.

геодези, зураг зүйн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

5.5.11.

Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

5.5.12.

геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх;

5.5.13.

олон улсын гэрээгээр геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

5.5.14.

иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох.

2 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7.2, 5.7.3 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн төв гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.