Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-11-10, Улаанбаатар23-ne-259

1 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3.7 дахь заалтын тамга /тэмдэг/ гэсний дараа , эсхүл тоон гарын үсэг гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “олгоно.” гэсний өмнөх бичиг гэснийг бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр гэж, 5.5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн хугацаа 10 хоног гэснийг хугацаа ажлын 10 өдөр гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3.4, 3.6, 3.7 дахь заалтын төв гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.