Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-11-10, Улаанбаатар23-ne-261

1 дугаар зүйл.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 81 дүгээр зүйл нэмсүгэй:

81 дүгээр зүйл.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан Түншлэлийн төвийг байгуулах хүртэл уг төвийн чиг үүргийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.