Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-01-20, Улаанбаатар23-ne-091

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй: 1/15.35 дугаар зүйл:

15.35 дугаар зүйл.Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектод тогтоосон журам зөрчих
1.

Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектод:

1.1.

объектод зориулалтын бус газраар нэвтрэхийг оролдсон, нэвтэрсэн;

1.2.

объектод зөрчилтэй нэвтрэх бичиг баримтаар нэвтрэхийг оролдсон;

1.3.

объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчаас бусад этгээд зэвсэгтэй нэвтрэхийг завдсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.

Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектын нутаг дэвсгэрт:

2.1.

нэвтрэх эрх бүхий хүнд саад хийсэн;

2.2.

агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн “Тайлбар” хэсгийн цагдаа, гэсний дараа дотоодын цэрэг, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.