Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-20, Улаанбаатар23-ne-096

1 дугаар зүйл.
Харилцаа холбооны тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:1/

23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг:

23.2.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1.15-д заасан үндэсний хэмжээний кибер халдлага үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, эсхүл нийтийн төвийн саналыг үндэслэн, нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй үед дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр зөрчилтэй контентын тархцыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

2/

25 дугаар зүйлийн 25.2.13 дахь заалт:

25.2.13.

энэ хуулийн 23.2-т заасан зөвлөлийн шийдвэрээр харилцаа холбооны сүлжээнд хязгаарлах арга хэмжээг авах;

2 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчгийн дайчлан ажиллуулах гэсний дараа , хязгаарлах гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.13 дахь заалтын дугаарыг 25.2.14 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.