huuli-nemelt
Кибер Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКибер Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-01-20, Улаанбаатар23-ne-097
21 дүгээр зүйлийн 21.2.8 дахь заалт:
2/¶21.2.8. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д заасан агуулга бүхий зөрчилтэй контентыг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор зөрчилтэй контентын тархцыг бууруулах, хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох.
22 дугаар зүйлийн 22.2.5 дахь заалт:
¶22.2.5. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д зааснаас бусад агуулга бүхий зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд уг арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн, Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох.
Энэ хуулийг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.