Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-20, Улаанбаатар23-ne-099

1 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

13.4.

Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн зөвхөн нэр, татвар төлөгчийн дугаар, гаргасан зөрчлийн талаар бусад татвар төлөгчийг эрсдэлээс хамгаалах зорилгоор татварын алба Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу татвар төлөгчид мэдэгдсэний үндсэн дээр нийтэд мэдээлж болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.