huuli-nemelt
Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-12-07, Улаанбаатар23-ne-265
7.1 дүгээр зүйлийн 1.7 дахь заалт:
2/¶1.7. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, эсхүл нэмэгдүүлэх эсэх.
7.6 дугаар зүйл:
¶7.6 дугаар зүйл.Торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх ¶1. Шийтгэлийн хуудсанд заасан торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх шийдвэр нь торгох шийтгэлийг хөнгөрүүлсэн нөхцөлд хамаарахгүй.
¶2. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлийг энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан бүрэн төлнө.
¶3. Зөрчил үйлдсэн хүн Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийг биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтан нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналаа оршин суугаа /оршин байгаа/ газар, эсхүл тухайн зөрчил гаргасан харьяаллын шүүхэд хүргүүлнэ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн 7.6 гэснийг 7.7 гэж, 7.6 дугаар зүйлийн дугаарыг 7.7 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.