Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Монгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-12-07, Улаанбаатар23-ne-269

1 дугаар зүйл.

Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

11

Цахилгаан тэжээлт автомашин

0-100 000

0-80 000

2 дугаар зүйл.

Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3

Суудлын автомашин:

а/ 2001 см³ хүртэл

б/ 2001-3001 см³ хүртэл

в/ 3001 см³ болон түүнээс

дээш

Улаанбаатар хот /Цилиндрийн багтаамжийн нэг см³ тутамд

төгрөгөөр/

16-96

18-108

22-132

14-42

16-48

20-60

Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд

/Цилиндрийн багтаамжийн нэг см³ тутамд төгрөгөөр/

16-48

18-54

22-66

3 дугаар зүйл.

Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн татвар, гааль, зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэснийг санхүү, төсвийн болон зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.