huuli-nemelt
Агаарын Бохирдлын Төлбөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАгаарын Бохирдлын Төлбөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-12-07, Улаанбаатар23-ne-270
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶7.3. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараах байдлаар тогтооно:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал
CO2 хийн ялгарал /г/км/
Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/
A
121-180
3600
Б
181-250
4200
В
251-350
7000
Г
351-500
10000
Д
501-750
15000
Е
751-ээс дээш
19000
Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.