Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-12-07, Улаанбаатар23-ne-272

1 дугаар зүйл.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

13 дугаар зүйлийн 13.2.9 дэх заалт:

13.2.9.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэл, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөх.

2/

13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг:

13.5.

Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.