huuli-nemelt
Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-12-07, Улаанбаатар23-ne-277
3.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:
2/¶3. Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.9, 3.10, 3.11, 3.12, 3.13, 3.14, 3.15, 3.16, 3.17, 3.18, 3.19, 3.20, 3.21, 3.22 дахь заалт, 14 дэх хэсгийн 14.25, 14.28, 14.32, 14.33, 14.34 дэх заалтад тусгагдсан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд, тусгай зөвшөөрөл эзэмшигч, аймаг, нийслэлийн Засаг дарга гурвалсан гэрээ байгуулж ажиллана.
¶4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэрээний загварыг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран батална.
8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь заалт:
3/9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
¶2. Энэ хуулийн 3.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор уг хэсэгт заасан гэрээг нөхөн байгуулна.
Тусгай зөвшөөрөл
Тусгай зөвшөөрөл олгох
эрх бүхий этгээд
5.12.орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх
Аймаг, нийслэлийн Засаг дарга
Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь заалтад заасан нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх тухай зохицуулалтыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.