huuli-nemelt
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-12-07, Улаанбаатар23-ne-281
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 35.2 дахь хэсэг нэмсүгэй:
¶35.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах журмыг батална: 35.2.1.амьтны хүрээлэн ажиллуулах журам; 35.2.2.мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам; 35.2.3.оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам; 35.2.4.нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, кабелийн шугамын ашиглалт, үйлчилгээний журам; 35.2.5.инженерийн бэлтгэл ажлын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалтын журам.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶67.2. Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд нийслэлийн Засаг даргын тамгын газар нь газар, хэлтэс, тасагтай, аймаг, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн дугаарыг 35.3 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.