huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-12-07, Улаанбаатар23-ne-283
Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 23.6.11 дэх заалт нэмсүгэй:
¶23.6.11. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.2-т заасны дагуу нэмэгдүүлж ногдуулах албан татвар.
Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.16 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶23.8.16. энэ хуулийн 23.6.11-т зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар.
Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.