Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-12-07, Улаанбаатар23-ne-284

1 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.2, 6.3 дахь хэсэг нэмсүгэй:

6.2.

Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3, 12.8-д заасан цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын шаардлага хангаагүй үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон хувь, хэмжээг 1 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтоож болно.

6.3.

Энэ хуулийн 6.2-т заасныг хэрэгжүүлэх журмыг улсын бүртгэлийн болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.