Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-12-07, Улаанбаатар23-ne-287

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 22.5.18, 22.5.19 дэх заалт нэмсүгэй:

22.5.18.

гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагын тухайн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувиар;

22.5.19.

гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зориулан гэрээний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагад борлуулсан, шилжүүлснээс олсон орлого.

2 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтын Засгийн газар, гэсний дараа нийслэл, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйл буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.18, 22.5.19 дэх заалтыг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө.

4 дугаар зүйл.

Энэ хуулийн 2 дугаар зүйлийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.