huuli-nemelt
Барилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБарилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-12-07, Улаанбаатар23-ne-290
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.1.25 дахь заалт нэмсүгэй:
¶33.1.25. барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын ажиллах зардлын жишиг хэмжээг барилга байгууламжийн төвөгшил, хэмжээг харгалзан тогтоох.
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.25 дахь заалтын дугаарыг 33.1.26 гэж, 37 дугаар зүйлийн 37.1.20 дахь заалтын ашиглалтад оруулах гэснийг ашиглалтад оруулах болон ашиглалтад оруулах комиссын ажиллах гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.