huuli-nemelt
Цэргийн Алба Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЦэргийн Алба Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-12-08, Улаанбаатар23-ne-268
171 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг:
2/¶4. Цэргийн алба хаагч эмэгтэйн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.
¶5. Цэргийн алба хаагч эмэгтэйн энэ хуулийн 17¹ дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацааны төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх ба шимтгэлийг тухайн алба хаагчийн анги, байгууллага нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаж, шилжүүлнэ.
24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
¶2. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалахын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶2. Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн халагдсан бол гэснийг чөлөөлөгдсөн бол гэж, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн халагдах тохиолдолд гэснийг чөлөөлөгдсөн тохиолдолд гэж тус тус өөрчилсүгэй.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Энэ тохиолдолд уг эхийн зөвхөн хоёр удаагийн төрөлт хамаарна. гэснийг хассугай.
Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.