huuli-nemelt
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-05-04, Улаанбаатар23-ne-107
15 дугаар зүйлийн 15.1.15 дахь заалт:
2/¶15.1.15. Аялал жуулчлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан аялал жуулчлалын байгууллага отоглох цэг, авто замын дагуух түр амрах газар өөрийн ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангахуйц болгож засварласны болон стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж шинээр байгуулсны зардал.
22 дугаар зүйлийн 22.5.12 дахь заалт:
3/¶22.5.12. Аялал жуулчлалын тухай хуулийн 6.2.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого;
22 дугаар зүйлийн 22.5.13 дахь заалт:
¶22.5.13. улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд гарааны компанийн Аялал жуулчлалын тухай хуулийн 5.2.3-т заасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийн 22.5.4-т гэснийг 22.5.4, 22.5.13-т гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
Энэ хуулийг Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.