Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-05-04, Улаанбаатар23-ne-108

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 10.14 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10.14.

Аялал жуулчлалын тухай хууль зөрчих

1.

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь үйлчилгээний стандарт, техникийн зохицуулалт, зэрэглэлд тавигдах шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.