Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-05-04, Улаанбаатар23-ne-111

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 29.1.12 дахь заалт нэмсүгэй:

29.1.12.

улсын тусгай хамгаалалттай газар нутгаас бусад газарт байрлах отоглох цэгээр үйлчлүүлэхэд нэг хүн 3 000-10 000 төгрөг, нэг автомашин 5 000-10 000 төгрөг.

2 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн 35.1.4 гэсний өмнө 29.1.12, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 29 дүгээр зүйл гэснийг 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.5, 29.1.6, 29.1.7, 29.1.8, 29.1.9, 29.1.10, 29.1.11 дэх заалт гэж, 29 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 29.1 дэх хэсгийн зөвшөөрөл олгоход гэснийг зөвшөөрөл олгох, сунгахад гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.