Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Үндсэн Хуульд Оруулсан Өөрчлөлт

huuli-nemelt

Үндсэн Хуульд Оруулсан Өөрчлөлт

Хүчин төгөлдөр

Үндсэн Хуульд Оруулсан Өөрчлөлт

2023-05-31, Улаанбаатар23-ne-113

Нэгдүгээр зүйл.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.