huuli-nemelt
Монгол Улсын Нэгдсэн Төсвийн 2023 Оны Төсвийн Хүрээний Мэдэгдэл, 2024-2025 Оны Төсвийн Төсөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Нэгдсэн Төсвийн 2023 Оны Төсвийн Хүрээний Мэдэгдэл, 2024-2025 Оны Төсвийн Төсөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-06-15, Улаанбаатар23-ne-114
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1 дүгээр зүйл. ¶ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт
Төсвийн хүрээний мэдэгдэл
Төсвийн төсөөлөл
2023 он
2024 он
2025 он
1
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/
6.0
6.5
6.5
2
Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин
10.0
8.0
6.0
3
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/
20,781.9
21,163.2
22,472.0
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
34.5
32.3
30.9
4
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/
22,371.4
22,996.1
23,928.8
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
37.2
35.1
32.9
5
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум төгрөг/
4,211.7
624.7
932.7
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
7.0
1.0
1.3
6
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/
-1,589.5
-1,832.9
-1,456.8
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
-2.6
-2.8
-2.0
7
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/
5,616.2
5,850.4
6,145.6
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
9.3
8.9
8.4
8
Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/
39,125.5
39,276.0
43,704.0
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
65.0
60.0
60.0
9
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/
2,209.0
2,153.8
2,241.6
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
3.7
3.3
3.1
Энэ хуулийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.