huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-06-16, Улаанбаатар23-ne-116
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶4.7. Төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг энэ хуулийн 9.2-т нийцүүлэн энэ хуульд заасан журмаар тогтооно.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэсний дараа , хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх гэж, 23.2.2 дахь заалтын “мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэсний дараа “, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” гэж, 23.2.3 дахь заалтын “мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэсний дараа “хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.