huuli-nemelt
Төрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-06-16, Улаанбаатар23-ne-117
6 дугаар зүйлийн 6.5.20 дахь заалт:
2/¶6.5.20. хүүхэд хамгааллын байгууллага.
17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг:
¶17.2. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэг журмыг Засгийн газар батална.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн Аймаг, нийслэл, гэсний дараа сум, гэж, “сум,” гэсний дараа “баг,” гэж, 6.5.19 дэх заалтын “ажиллагаа нь” гэсний дараа “төрийн ёслолын болон шуурхай албаны,” гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “12.1.3-т” гэсний дараа “номын сан болон” гэж тус тус нэмсүгэй.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн ажлаас халах гэснийг Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 2023 гэснийг 2025 гэж тус тус өөрчилсүгэй.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн байж болно гэснийг хассугай.
Энэ хуулийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.