huuli-nemelt
Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-06-16, Улаанбаатар23-ne-119
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 40.5-40.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶40.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаар Төрийн албаны тухай хуулийн 23.2-т заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хангасан, эсхүл өндөр мэргэшилтэй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг томилж болно.
¶40.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаар энэ хуулийн 40.5-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг томилсон бол байгууллага дэд даргатай байна. Энэ тохиолдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1 дэх хэсэг хамаарахгүй.
¶40.7. Энэ хуулийн 40.5-д заасны дагуу томилогдсон дарга нь өөрийн хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамааран зарим эрхээ дэд даргад шилжүүлж болно.
Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.