Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-06-16, Улаанбаатар23-ne-121

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.15 дахь хэсэг нэмсүгэй:

3.15.

Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үйл ажиллагааны тодорхой чиглэлээр шинжлэх ухааны суурь, хавсарга, технологи хөгжүүлэлтийн туршилт судалгаа болон инновацын судалгааны ажил, үйлчилгээ худалдан авах, захиалгын дагуу тухайн чиглэлийн төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.