huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангийн 2023 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангийн 2023 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-06-16, Улаанбаатар23-ne-123
Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 6 дугаар зүйл нэмсүгэй:
¶6 дугаар зүйл. ¶ Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн доод хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай.
3 дугаар зүйл: “Нийгмийн даатгалын санд 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ: ”
2/5 дугаар зүйл: “2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй төсөв зарцуулна: ”
Д/д
Орлогын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
4,175,192.1
1.1
Ажил олгогчийн төлөх шимтгэл
1,807,829.2
1.2
Ажиллагчдаас төлөх шимтгэл
1,401,337.8
1.3
Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл
15,143.9
1.4
Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл
172.1
1.5
Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл
161,725.3
1.6
Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл
3,302.6
1.7
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл
2,341.0
1.8
Бусад орлого
8,973.1
1.9
Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас
774,367.1
Нийт орлого
4,175,192.1
Д/д
Зарлагын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
4,152,690.8
1.1
Тэтгэврийн даатгалын сан
3,728,529.6
1.2
Тэтгэмжийн даатгалын сан
229,981.2
1.3
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан
45,203.5
1.4
Ажилгүйдлийн даатгалын сан
80,295.3
1.5
Үйл ажиллагааны урсгал зардал
47,131.8
1.6
Даатгуулагчид буцаан олгох нийгмийн даатгалын шимтгэлийн зардал
21,549.4
Нийт зарлага
4,152,690.8
Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн дугаарыг 7 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.