Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-06-16, Улаанбаатар23-ne-127

1 дугаар зүйл.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 1.4 дэх заалт нэмсүгэй:

1.4.

эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.

2 дугаар зүйл.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт:

1.1.

шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;

2/

40.1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт:

1.3.

хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;

3 дугаар зүйл.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх гэснийг шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх гэж, албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж гэснийг тогтоол, тайлбараас өөрөөр гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.