huuli-nemelt
Олон Нийтийн Радио, Телевизийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОлон Нийтийн Радио, Телевизийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-06-16, Улаанбаатар23-ne-139
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.2 дахь хэсэг нэмсүгэй:
¶17.2. Олон нийтийн радио, телевиз дуу-дүрсний болон радиогийн хөтөлбөр, нэвтрүүлэг худалдан авах, дангаар болон бусадтай хамтран бүтээхэд холбогдолгүй үйлчилгээ авах, бараа, ажил худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтална.
Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.