Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-143

1 дугаар зүйл.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

9 дүгээр зүйлийн 9.3.6, 9.3.7 дахь заалт:

9.3.6.

улсын арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга;

9.3.7.

улсын аварга цолтой бөх ес даван түрүүлбэл улсын даян аварга, даян аварга цолтой бөх ес даван түрүүлбэл дархан аварга;

2/

9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг:

9.9.

Бүх цэргийн баяр наадмыг жилд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр 256 хүртэлх бөх барилдуулахаар зохион байгуулж болно. Бүх цэргийн баяр наадамд олгох цолыг аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд цэргийн начин, зургаа давсан бөхөд цэргийн харцага, үзүүрлэсэн бөхөд цэргийн заан, түрүүлсэн бөхөд цэргийн арслан цолыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

3/

21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг:

21.5.

Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна.

2 дугаар зүйл.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн аймгийн арслан цол олгоно. гэсний дараа Аймгийн тэгш ойн баяр наадамд 256 хүртэлх бөх барилдаж болно. гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “дөрөв, түүнээс дээш давсан бөх,” гэсний дараа “энэ хуулийн 9.5, 9.9-д заасан аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөх,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.8.

Бөхийн цолны эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулна.

4 дугаар зүйл.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.6, 9.3.7, 9.3.8, 9.3.9, 9.3.10, 9.3.11 дэх заалтын дугаарыг 9.3.8, 9.3.9, 9.3.10, 9.3.11, 9.3.12, 9.3.13 гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.