Нүүр ›
huuli-nemelt ›
2023 ›
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
huuli-nemelt
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-145
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 22.5.14 дэх заалт нэмсүгэй:
¶22.5.14. цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлнө.
Энэ хуулийг 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.