Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-146

1 дугаар зүйл.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

38 дугаар зүйлийн 38.1.21 дэх заалт:

38.1.21.

Засгийн газраас энэ хуулийн 40.5-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмж.

2/

40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг:

40.5.

Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.

2 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн дугаарыг 40.6 гэж, мөн хэсгийн 40.4-т гэснийг 40.4, 40.5-д гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.