huuli-nemelt
Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-169
8.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.10, 7.11, 7.12 дахь заалт:
2/8.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалт:
7.10.их сургууль, дээд сургуулийн харьяа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
7.11.гадаадын хөрөнгө оруулалттай мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
7.12.төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
6.14.Мэргэжлийн болон техникийн боловсролын шинэ мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд энэ хуульд заасан зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэхээс бусад гэснийг Энэ хуульд заасан зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа нь гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.