huuli-nemelt
Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-171
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.3.7 дахь заалт нэмсүгэй:
¶6.3.7. мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын суралцагч, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын малчин, гэсний дараа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч гэж, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.13 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.9.10, 29.13.5 дахь заалтын “мэргэжлийн” гэсний дараа “болон техникийн” гэж тус тус нэмсүгэй.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7 дахь заалтын дугаарыг 6.3.8 гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.5-д заасан журмын дагуу гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэснийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9.4-т заасан байгууллагатай гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.