huuli-nemelt
Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-172
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.13 дахь хэсэг нэмсүгэй:
¶15.13. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, 15.7 дахь хэсгийн мэргэжлийн гэсний дараа болон техникийн гэж, 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн “хүний” гэсний дараа “мэргэжлийн, дипломын боловсрол болон” гэж тус тус нэмсүгэй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн мэргэжил олгох төв нь гэснийг мэргэжлийн сургалтын төв нь гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.