huuli-nemelt
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-186
5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
2/¶5. Төрийн өөрийн өмчийг зориулалт бусаар захиран зарцуулах, нийгмийн шинжтэй төсөл, арга хэмжээнд зарцуулах, хандив, тусламж, түүнтэй адилтгах хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглох бөгөөд энэхүү хориглолтыг зөрчсөн эрх бүхий этгээдийг албан тушаалаас чөлөөлж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
3/¶3. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөрөнгөөр хандив, тусламж, түүнтэй адилтгах аливаа хөтөлбөр, арга хэмжээ, нийгмийн шинжтэй үйл ажиллагаа болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийг хориглоно.
21 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг:
¶21. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгөөр хандив, тусламж, түүнтэй адилтгах аливаа хөтөлбөр, арга хэмжээ, нийгмийн шинжтэй үйл ажиллагаа, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийг хориглоно.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн эрх эдэлнэ. гэснийг эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж өөрчилсүгэй.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын үл хөдлөх гэснийг хассугай.
Энэ хуулийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.