Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-190

1 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 203 дугаар зүйлийн 203.2.4 дэх заалтын эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисст гэснийг эрүүл мэндийн магадлалын зөвлөлд гэж, 204 дүгээр зүйлийн 204.1.3 дахь заалтын эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын гэснийг эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.