Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-191

1 дугаар зүйл.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8.

Сүм хийд, лам санваартны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу төлнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.