Нүүр ›
huuli-nemelt ›
2023 ›
Татварын Зарим Хууль Болон Нийгмийн Даатгалын Тухай Хуулийг Хэрэгжүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Татварын Зарим Хууль Болон Нийгмийн Даатгалын Тухай Хуулийг Хэрэгжүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТатварын Зарим Хууль Болон Нийгмийн Даатгалын Тухай Хуулийг Хэрэгжүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-200
Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн нэрийн “ДААТГАЛЫН ТУХАЙ” гэснийг “ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “даатгалын тухай” гэснийг “даатгалын ерөнхий” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын “даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг” гэснийг “даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3 дахь заалт” гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.