Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Цэргийн Алба Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цэргийн Алба Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Цэргийн Алба Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-206

1 дугаар зүйл.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс гэснийг эрүүл мэндийн магадлалын зөвлөл гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.