huuli-nemelt
Статистикийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСтатистикийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-207
Статистикийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалтын тахир дутуу болсон гэснийг хөдөлмөрийн чадвараа алдсан гэж, тахир дутуугийн гэснийг хөдөлмөрийн чадвар алдсаны гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.