Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Гэмт Хэрэг, Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гэмт Хэрэг, Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гэмт Хэрэг, Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-209

1 дугаар зүйл.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3.2 дахь заалтын тахир дутуу болсон гэснийг хөдөлмөрийн чадвараа алдсан гэж, тахир дутуугийн гэснийг хөдөлмөрийн чадвар алдсаны гэж, мөн зүйлийн 39.5 дахь хэсгийн тахир дутуугийн гэснийг хөдөлмөрийн чадвар алдсаны гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.