huuli-nemelt
Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-216
Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.2 дахь хэсэг нэмсүгэй:
¶12.2. Энэ хуулийн 12.1.1-д заасан иргэнд тэтгэвэр олгоход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.1-д заасан насыг баримтална.
12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт: “12.1.1.65 насанд хүрсэн иргэн;”
2/27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг:
3/¶27.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сум, хорооны Засаг даргын санал болгосноор аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга батална.
27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэг:
¶27.6. Зөвлөлийн үйл ажиллагаанд сум, хорооны Засаг дарга, аймаг дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга хяналт тавьж ажиллана.
Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.